Monday, January 5, 2015

"Илтгэх урлаг" хичээл



ИЛТГЭХ УРЛАГ
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР



 
                ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хичээлийн нэр:                    Илтгэх урлаг
Хичээлийн индекс:              APS201
Хичээлийн ангилал:           Сонгон судлах хичээл
Хичээлийн кредит:                         2
Нийт судлах цаг:                 48 цаг
                                                Лекц: 16
                                                Семинар: 32
Өмнө үзсэн байх хичээлийн нэр:  ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, монголын түүх
Судлах улирал:
Хөтөлбөр боловсруулсан:
Салбар сургууль
Тэнхим
Багшийн нэр, цол зэрэг
Гарын үсэг
Хүмүүнлэгийн ухааны сургууль
Монгол хэл, уран зохиол
И.Оюунгэрэл- докторант




Зөвшөөрсөн:
Сургууль, хөтөлбөрийн хорооны нэр
Хэлэлцүүлж зөвшөөрсөн хурлын огноо
Хөтөлбөрийн хорооны даргын нэр, цол, зэрэг
Гарын үсэг
Орхон их сургууль, Хөтөлбөрийн ерөнхий хороо
2014.08.25
Ж.Өлзийсайхан, Шинжлэх ухааны доктор, профессор


Баталсан:
Хичээлийн хөтөлбөрийг Орхон их сургуулийн эрдмийн зөвлөлийн 2014 оны  сарын   -ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

Тамга                                     



                            ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО

Оюутан өөрийн илтгэх урлагийн талаарх ойлголт хандлагаа нэмэгдүүлж, ярих чадвараа сайжруулах, уран яруу илтгэж сурах, олон нийтийн өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварийг эзэмших.


 
 ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Илтгэх урлаг хичээл нь сэтгүүл зүйн мэргэжлийн бакалаврын түвшний суралцагчдын мэргэшлийн ур чадварын нэг болсон хэл яриа, харилцааны соёл, илтгэх чадвар, найруулах соёл, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаа бөгөөд энэ хичээл нь  суралцагчдын эзэмших мэдлэг, чадвар, дадалд суурилсан илтгэх урлагийн үндсэн ойлголт, илтгэх урлаг эзэмших арга техник, илтгэл бичих арга, илтгэлийн бүтэц, үе үеийн яруу илтгэгчдийн арга техник, түүнчлэн Power point программ ашиглан  presentation хэрхэн боловсруулах, ахирлцааны соёл   зэрэгт суралцахад чиглэсэн онол хийгээд дадлага дасгалын ажлууд бүхий агуулгатай болно.


 
                                                                      ХИЧЭЭЛИЙН ТӨГСГӨЛД ХҮРЭХ
                                                                                                                ҮР ДҮН


 
Эзэмшсэн байх мэдлэг
Эзэмшвэл зохих чадвар
Чадамж
Илтгэх урлагийн үндсэн ойлголт
Хүн төрөлхтний түүхэнд тодорсон уран илтгэгчдийн тухай
Илтгэх урлагийн орчин үеийн хандлага
Илтгэх арга барил, техникүүд
Илтгэлийн сэдэв сонгох
Илтгэл бэлтгэх алхмууд
Илтгэлийн бүтэц
Илтгэх урлагийн тухай цогц мэдэгдэхүүнтэй болно
Илтгэл бичих арга зүйг эзэмшиж, урнаар илтгэх анхан шатны чадвар төлөвшинө
Өөрийгөө бусдад таниулах чадвартай болно
Цэгцтэй бодож, олны дунд биеэ зөв авч явах
Судалгаа шинжилгээ хийх
Өөрийгөө төлөвшүүлэх зэрэг чадварууд
Илтгэх урлаг нь бие даасн урлаг бөгөөд нийгмийг соён гэгээрүүлэхэд онцгой үүрэгтэй болохыг ухамсарлана
Илтгэл бичих нь илтгэгчээс өргөн мэдлэг өндөр ур чадвар шаарддаг болохыг ухаарна
Хэл яриа, харилцааны соёлтой иргэн болон төлөвшинө




ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ                             

Долоо хоног
Хичээлийн сэдэв
Хичээлийн хэлбэр
Хичээлийн агуулга
Ашиглах материал, эх сурвалж
Гүйцэтгэх даалгавар
Лекц
Семи
нар
I
Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт
2 цаг
2 цаг
1.      Илтгэх урлагийн ач холбогдол мөн чанар
2.      Хүн бүрт илтгэх суурь чадамж байдаг ба суралцах шаардлагатай байдаг
3.      Энэ чадварыг өөртөө хөгжүүлэх сэдэл, хэрэгцээ бий болгох

1.      Сүхбаатар Ц. Илтгэх урлаг Уб, 2004
2.      Сүхбаатар Ц. Монгол хэлний найруулга зүй  Уб, 2007
Лекцийн тэмдэглэл унших, Сүхбаатар Ц. Илтгэх урлаг Уб, 2004 унших

II
Миний илтгэх чадварын түвшин

2 цаг
1.      Түвшин тогтоох тестээр өөрийнхөө ярих чадварын түвшинг тогтоох
2.      Суралцагчид өөрсдийн ярих чадварын талаар санаа бодлоо солилцох
3.      Илтгэх чадвараа сайжруулах төлөвлөгөө тус бүртээ хийх
1.      Сүхбаатар Ц. Монгол хэлний найруулга зүй  Уб, 2007
2.      Увш. П Монгол яруу өгүүлэхүй, түүнд суралцахуй, Уб, 2002
Өөрийн ярих чадвартаа дүгнэлт өгөх, илтгэх чадвараа сайжруулах төлөвлөгөө
III
Илтгэх урлагийн зайлшгүй эзэмших арга, техниктэй танилцах
2 цаг
2 цаг
1.      Нүдний харц
2.      Нүүрний хувирал
3.      Дохио зангаа
4.      Дуу хоолойны техник
5.      Хувцаслалт
6.      Биеэ авч явах соёл
7.      Орон зай ашиглалт, биеийн хөдөлгөөн
8.      Давталт, түр зогсолт /фауз/
9.      Ярьж байгаа зүйлдээ тохируулан сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх
10.  Уран яруу, тод, ойлгомжтой, гоо сайхан ярих
11.  Сул үг, харь үгийг хэрэглэхгүй байх
1.      Баатархүү Ц.Ярих урлаг : Илтгэх урлаг буюу Реторикад суралцах нь Уб, 2006
2.      Дейл Карнеги Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон Уб, 1991



Дейл Карнеги Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон Уб, 1991 уншиж тэмдэглэл хөтлөх, илтгэх урлагийн техникүүдийг эзэмших дасгал хийх, өөрийн яриаг сонсож дүгнэлт хийх

IV
Илтгэх урлагт суралцах дасгалууд, тэдгээрийн ач холбогдол

2 цаг
1.      Тольтой ажиллах
2.      Ойр дотны хүмүүстэйгээ харилцах, тэдэнд ярьж өгөх, үнэлгээ, зөвлөмж авах
3.      Дуу хураагуур ашиглах
4.      Видео бичлэг хийх
Оюун санаандаа урьдчилан төсөөлөх гэх мэт

2.      Баатархүү  Ц. Зөв ярих ухаан” Уб, 2012

Уран илтгэх техникүүдийг эзэмших дасгал сургуулилт хийх, тольтой ажиллах,
V
Дэлхийн болон монголын үе үеийн уран яруу илтгэгчдийн арга, техникээс суралцах
2 цаг
2 цаг
1.      Демосфен, Сократ, Аристотель, АНУ-ийн ерөнхийлөгчид, Мартин Лютер Кинг
Монголын хаад, хувьсгалын удирдагчид, үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдууд, уран яруу илтгэгчдийн амьдрал тэмцэл, илтгэх ур чадварынхаа хүч, нөлөөгөөр хэрхэн амжилтанд хүрсэн байдал

1.      Баатархүү Ц. Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд-1,2,3,4,5 УБ 2004-2008
2.      Увш. П Монгол яруу өгүүлэхүйн, түүнд суралцахуй, Уб, 2002
3.      Багабанди Н. Титэм үг Уб., 2009
4.      Ц. Элбэгдоржийн лекцүүд www.president.mn
Мартин Лютер Кинг
“Надад мөрөөдөл бий” илтгэлийг англи хэл дээр нь сонсож, монгол хэлний орчуулгыг нь уншаад энэ хүний илтгэх арга барилын талаар дүгнэлт бичих.

VI
Чөлөөт сэдвээр илтгэл хэлэлцүүлэх

2 цаг
1.      Суралцагч бүр өөрсдийн сонирхсон сэдвээр бэлтгэж ирсэн илтгэлээ танилцуулах
2.      Илтгэлтэй холбоотой санал, шүүмжлэлээ бусад суралцагчид дараах чиглэлээр өгнө.
o    Илтгэлийн агуулгатай холбоотой
o    Тухайн илтгэгчийн арга техниктэй холбоотой
1.      Нансал Р. Яруу өгүүлэхүйн учир Уб., 1985     
Өөрийн сонгож авсан чөлөөт сэдвийн дагуу 15 минутын илтгэл бэлтгэх.
VII
Илтгэлийн бүтэц, тавигдах шаардлага анхаарах зүйлс

2 цаг
2 цаг
1.      Илтгэл гэж юу вэ?
2.      Илтгэлд ямар ямар шаардлага тавигддаг вэ?
3.      Ямар ч үед сандрахгүй зөвхөн өөртөө төвлөрөх, бүх зүйлд бэлэн байх /тог тасрах, PP бүтэлгүйтэх, илтгэлээ бичсэн зүйлээ мартах, төсөөлснөөс олон, цөөн, янз бүрийн зан авир, хэрэгцээ сонирхол, ажил мэргэжил, албан тушаалын хүн байх/
1.      Баатархүү  Ц. Зөв ярих ухаан” Уб, 2012,
2.      Сүхбаатар Ц. Илтгэх урлаг Уб, 2004
3.      Сүхбаатар Ц. Монгол хэлний найруулга зүй  Уб, 2007
Өөрийн сонгож авсан чөлөөт сэдвийн дагуу 15 минутын илтгэл бэлтгэх.
VIII
Багш нарын илтгэх ур чадварт хийсэн судалгаа

2 цаг
1.      5-аас доошгүй багш сонгон авч, тэдний илтгэх ур чадварт дүн шинжилгээ хийх
2.      Харилцан санал бодлоо солилцож шилдэг туршлагыг эзэмших
1.      Дейл Карнеги     Өөртөө итгэж бусадыг дагуулах ёсон          Уб., 1991
2.      Нансал Р. Яруу өгүүлэхүйн учир УБ., 1985     
Өөрийн сонгож авсан чөлөөт сэдвийн дагуу 15 минутын илтгэл бэлтгэх.
IX
Мартин Лютер Кинг “I have dream”
2 цаг
2 цаг
1.      Мартин Лютер Кингийн амьдрал үйл ажиллагааг судлах
2.      Илтгэлийг нь уншиж, сонсож арга барилаас нь суралцах
1.    Мартин Лютер Кинг “I have dream”
2.    Баатархүү  Ц. Зөв ярих ухаан  Уб, 2012

X
“Миний бахархал – миний эх орон” илтгэл

2 цаг
1.      Эх орны түүх, хэл, соёл, зан заншил, байгалийн дурсгалт газруудын талаар багаараа судлагаа шинжилгээ хийж, баяр бахархал төрөхүйц илтгэл хэлэлцүүлэх
1.      Баатархүү  Ц. Зөв ярих ухаан  Уб, 2012
2.      Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын менежментийн асуудлууд Уб, 2002
Баг багаараа
“Миний бахархал – миний эх орон” сэдвээр илтгэл бэлтгэх
XI
Power point программ ашиглан  presentation хэрхэн боловсруулах вэ?”
2 цаг
2 цаг
1.      Power point программын хэрэглээ
2.      Илтгэл бэлтгэхэд анхаарах зүйлс
1.      Уранбайгал Д, Комьютерийн хэрэглээ, Уб, 2010

Power point программ ашиглан илтгэл бэлтгэх
XII
“ Хүний алдаж болохгүй зүйл бол үг, цаг, боломж” илтгэл

2 цаг
1.      Өөрсдийн санаа бодлыг илтгэл хэлбэрээр бэлтгэж ирэх
2.      Санаа бодлоо солилцох
1.      Баатархүү  Ц. Зөв ярих ухаан  Уб, 2012
2.      Дейл Карнеги Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон Уб,
“ Хүний алдаж болохгүй зүйл бол үг, цаг, боломж” илтгэл бэлтгэх /багаар/
XIII
“Орчин үеийн суралцагч”
2 цаг
2 цаг
1.      Өөрсдийн санаа бодлыг илтгэл хэлбэрээр бэлтгэж ирэх
2.      Санаа бодлоо солилцох
3.      Шүүмжлэлтэй хандах
1.      Баатархүү  Ц. Зөв ярих ухаан  Уб, 2012
2.      Дейл Карнеги Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон Уб,
“Орчин үеийн суралцагч” сэдвээр илтгэл бэлдэх /багаар/
XIV
Н.Багабанди “Титэм үг” видео бичлэг үзүүлэх, мэтгэлцэх

2 цаг
1.      Төрсөн сэтгэгдэлээ бичих
2.      Илтгэх ур чадвар, арга техникээс нь суралцах
1.      Багабанди Н. Титэм үг Уб., 2009
2.      CD, кино
3.      Багабанди Н. Титэм үг Уб., 2009 номыг унших
XV
“Ном бидний анд нөхөр” аян
2 цаг
2 цаг
1.      Ном уншилтанд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх
2.      Ном уншилтын өнөөгийн байдлыг тандах
3.      Номны ач тус, үр өгөөжийн талаар мэтгэлцэх
1.      Багабанди Н. Титэм үг Уб., 2009
2.      Хүүхдийн номын ордон сайт
Ном унших арга, уншлагын соёлын талаар уншиж судлан, эсээ бичих
XVI
Илтгэх ур  чадварын     тэмцээн

2 цаг
1.      Чөлөөт сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх
2.      Өөрсдөө шилдэг илтгэлээ шалгаруулах урамшуулах
1.      Баатархүү  Ц. Зөв ярих ухаан  Уб, 2012
2.      Гэрэл Б, Илтгэх урлаг Уб, 2005
Чөлөөт сэдвээр илтгэл бэлдэх, Батлах шалгалтанд бэлтгэх










 ОЮУТНЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ

·         Хичээлийн цагт бүтэн сууж, тухайн хөтөлбөрийн агуулгыг иж бүрэн судалж, холбогдох ном зохиолыг уншиж, явцын болон батлах шалгалтыг маш сайн гүйцэд өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг бүрэн тооцуулж 90-100 оноо авсан оюутан “А” үнэлгээ
·         Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судалж, шалгалт шүүлэгт хангалттай үнэлгээ авсан, бие даан гүйцэтгэх ажлын дийлэнх хувийг тооцуулсан, 80-89 оноо авсан оюутан “В” үнэлгээ
·         Хичээлийн цагт бүрэн суугаагүй, тухайн хөтөлбөрийн агуулгын тал хувийг судалж, явцын болон батлах шалгалтын дүнг дунд зэрэг үнэлгээтэй өгсөн, бие даан гүйцэтгэх болон дадлага ажлын хагасыг тооцуулан 70-79 оноо авсан оюутан “С” үнэлгээ
·         Хичээлийн ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй,  явцын болон батлах шалгалтуудыг хангалтгүй бөгөөд хагас тооцуулсан, мэдлэг чадвар сул 60- 69 оноо авсан оюутан “D” үнэлгээ
·         Хичээлийн цөөн цагт суусан боловч хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт болон бие даан гүйцэтгэх ажлыг тооцуулаагүй, мэдлэг чадвар туйлын хангалтгүй 60-аас доош оноо авсан оюутан “F”   үнэлгээтэй тооцуулах болно.
·         Хичээлийн явцад: Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
·         Хичээлийн ирц: Лекц,  семинар,  хичээлийн ирцээр 10 оноо
·         Хичээлийн идэвх: Даалгаврын биелэлт, тест,  дасгал, унших зохиолуудыг бүрэн уншиж, тэмдэглэл хөтлөх, чөлөөт сэдвээр болон өгөгдсөн сэдвээр багаар болон ганцаарчлан илтгэл бэлтгэж, илтгэл тавих, хэлэлцүүлэг мэтгэлцээнд идэвхтэй оролцох гэх зэрэг хэлбэрээр 30 оноо
·         Бие даалт: Оюутан бүр хичээллэх улирлын хугацаанд бие даан хоёр удаа 20 минутын бүрэн хэмжээний илтгэл бэлтгэн ангийн оюутнуудын өмнө илтгэн, илтгэлтэй холбоотой асуултанд хариулсан байдлаар 30 оноо
·         Батлах шалгалт 30 оноо бөгөөд шалгалтыг улирлын төгсгөлд нэг удаа тестээр авна.








No comments:

Post a Comment