Судлагдахууны хөтөлбөр
“Монгол хэл бичиг, найруулга зүй” LANG102
2014 оны намар
Багш: И. Оюунгэрэл /докторант/
Өрөө : 310
Зөвлөгөө өгөх өдөр: Пүрэв, 1400-1700
|
Утас: 99787878
Мэйл хаяг: Oyungerel@orkhon.edu.mn
Вэб хаяг, блог: Indreeoyunaa.blogspot.com
|
Хичээллэх өдөр:
Даваа 10.30-13.45
Лхагва 9.00-13.45,
Пүрэв 9.00-13.45
Хичээлийн танилцуулга: Монгол хэл бичиг, найруулга зүй /яриа бичиг/ хичээл нь
бакалаврын түвшний суралцагчдын мэргэшлийн ур чадварын нэг болсон харилцааны
соёл, ялангуяа, хэл ярианы соёл, бичиж найруулах соёл, ур чадварыг дээшлүүлэхэд
чиглэсэн хүлээгдэж байгаа үр дүн нь мэргэжилтний үнэт зүйл, мэргэжлийн ёс зүй,
ажил хэрэгч, манлайлагч шинж чанарыг төлөвшүүлэхэд нөлөө үзүүлэх, хэлний
хэрэглээний соёлыг дээшлүүлэх, эх хэлний мэдрэмж, яруу сайхны боловсрол олгох
хичээл болно.
Хичээлийн зорилго: Суралцагчид
мэргэжлийн болон суралцахуйн үйл ажиллагаанд эх хэлээ чадварлаг ашигладаг
байхын тулд унших, ярих, бичих, ухаарах, эргэцүүлэх үйлийн үр дүнд санаа бодлоо
ярианы болон бичгийн найруулгын зохих шаардлагын дагуу зөв соёлтой илэрхийлэг
чадвар, дадалтай болох, эх хэл соёлоо хүндэтгэх үзэл, хандлагатай болгох.
Үр дүн:
1.
Үг
хэлээр бусдыг хүндэтгэх, соёлтой харилцахын утга учир, ач холбогдлыг мэдэж,
ярих илтгэх соёл, ур чадвартай болж, суралцхауйн болон мэргэжлийн үйл
ажиллагаанд үр бүтээлтэй ашиглах
2.
Бичгийн
соёлын талаар мэдлэг эзэмшиж, алдаагүй бичих, санаа бодлоо ойлгомжтой илэрхийлж
бичих, дүрслэх хэрэглүүрийг оновчтой ашиглаж бичих, найруулбарын дөрвөн төрлөөр
зөв найруулж бичих үйлийг суралцахуйн болон мэргэжлийн үйл ажиллагаанд
хэрэгжүүлэх чадвартай болох
3.
Унших
техник, соёлын талаар мэдлэгтэй болж, уншсан зүйлээс гол санааг ухаарах, чухал
мэдээллийг ялгах, далд санааг мэдрэх, тэмдэглэх ишлэх, уншлагын олон янз техник
зэрэг чадвар эзэмшиж, суралцахуйн үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах
Хүлээгдэж буй чадвар:
Бичих чадвар соёлын талаар:
·
Зөв
бичих дүрмийн алдаагүй бичдэг мэдлэг чадвартай болох
·
Бичгийн
хэлний шаардлагын дагуу зөв зохистой найруулан бичдэг чадвартай болох
·
Уншсан
зүйлээс тэмдэглэл хийх, ишлэх, хураангуйлах, сэтгэгдлээ оновчтой илэрхийлэх,
хэлц нэгжээр санааг илтгэх чадвартай болох
·
Найруулгад
ойролцоо нэгжийг оновчтой сонгох, бүтээлч шинэ санаагаар эргэцүүлж бичих,
бусдын бичсэн, ярьсанд хүндэтгэлтэй хандах, үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай
болох
·
Мэргэжлийн
холбогдолтой албан бичиг, эх төлөвлөх, үйлдэх чадвартай байх
·
Хэлний
мэдрэмж, яруу сайхны боловсролтой болох, эх хэл, соёлоо хүндэтгэх үзэл
хандлагатай болж, бусдад үлгэр дуурайл үзүүлэх, зөвлөх чадвартай болох
Ярианы чадвар, соёлын талаар
·
Ярианы
найруулгын хэм хэмжээ, шаардлагын дагуу зөв ярьдаг
·
Бусдын
яриаг хүлээцтэй, анхаарч сонсох чадвартай, соёлтой байх
·
Өөрийн
зэмшсэн мэргэжлийн хэл ярианы соёлын мэдлэгтэй, илтгэх ур чадвартай, хөгжих
хандлагатай болох
Судлах шаардлагатай ном, вэб сайт:
1.
Ц.
Дамдинсүрэн, Б. Осор “Монгол үсгийн дүрмийн толь” Уб., 1983
2.
БШУЯ-НЫ
“Олон хувилбар бичлэгтэй монгол үгсийн журамласан жагсаалт” 2011
3. Ц. Оюун “Зөв бичгийн дүрмийн тогтолцоо” Уб., 2011
4.
Ц.
Сүхбаатар “Эхийн найруулга зүй” Уб., 2011
5.
Ц.
Сүхбаатар, Д. Отгонсүрэн, Ц. Баярсүрэн “Монгол хэлний найруулгын төрөл” Уб.,
6.
Я.
Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” Уб., 2013
7.
Д.
Отгонсүрэн. Ярианы найруулга соёл. Уб., 1979
8.
Э.
Вандуй. Үгийн боловсролоо нэмэгдүүлж, зөв боловсон ярихын төлөө. Уб., 1960
9.
Ц.
Амарсанаа нар “Үгээр урлахуйн ухаан” Уб., 2011
Санал болгож буй ном, вэб сайт:
1.
Г.
Батзаяа “Эх хэлний соёл хэрэглээ” Уб., 2011
2.
Б.
Пүрэв-Очир “Монгол хэлний эх задлалын асуудлууд” Уб., 2002
3.
Г.
Сүхбат, С. Батбаатар “найруулах эрдэм хэл ярианы соёл” Уб., 2007
4.
Ц.
Өнөрбаян, С. Батбаатар “Эсээ бичихүйн үндэс” Уб., 2006
5.
Д.
Баттогтох “Эсээ бичих эрдэм” Уб., 2006
6.
М.
Монтень “Сонгомол эсээнүүд” Шинэ үеийн номын сан цувралын IX боть, Уб., 2005
7.
Б.
Пүрэв-Очир “Үг өгүүлбэрийн амь амьдрал, эрчим догион, соёл хэрэглээ” VIII
дэвтэр, Уб., 2011
8.
Б.
Пүрэв-Очир Судалбар эсээнүүд. Уб., 2013
9.
Авраам
Линкольн “Мэтгэлцэх урлаг”
10. Ц. Баатархүү “Зөв ярих ухаан” Уб., 2012
Оюутныг үнэлэх, дүгнэх арга:
·
Тухайн
хөтөлбөрийн агуулгыг иж бүрэн судалж, холбогдох ном зохиолыг уншиж, явцын болон
батлах шалгалтыг маш сайн гүйцэд өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг бүрэн тооцуулж
90-100 оноо авсан оюутан “А” үнэлгээ
·
Хичээлийн
ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судалж, шалгалт шүүлэгт хангалттай
үнэлгээ авсан, бие даан гүйцэтгэх ажлын дийлэнх хувийг тооцуулсан, 80-89 оноо
авсан оюутан “В” үнэлгээ
·
Тухайн
хөтөлбөрийн агуулгын тал хувийг судалж, явцын болон батлах шалгалтын дүнг дунд
зэрэг үнэлгээтэй өгсөн, бие даан гүйцэтгэх болон дадлага ажлын хагасыг
тооцуулан 70-79 оноо авсан оюутан “С” үнэлгээ
·
Хичээлийн
ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, явцын болон батлах шалгалтуудыг хангалтгүй
бөгөөд хагас тооцуулсан, мэдлэг чадвар сул 60- 69 оноо авсан оюутан “D” үнэлгээ
·
Хичээлийн
цөөн цагт суусан боловч хөтөлбөрийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт
болон бие даан гүйцэтгэх ажлыг тооцуулаагүй, мэдлэг чадвар туйлын хангалтгүй
60-аас доош оноо авсан оюутан “F”
үнэлгээтэй тооцуулах болно.
Семинарын хичээл нийт 32 цаг
№
|
Хичээллэх өдөр
|
Хичээлийн сэдэв
|
Хичээлийн агуулга
|
Ашиглах материал, эх сурвалж
|
Гэрийн даалгавар
|
1
|
IX/1.2.3.4.
|
Түвшин тогтоох шалгалт
|
Зөв бичих дүрэм, зохион
найруулах чадвар, уншсан номын товч танилцуулга бичих
|
Багшаас бэлдсэн материал,
тест
|
Лекцээр өгсөн ЗБД цээжлэх
|
2
|
IX/8.9.10.11
|
Зөв бичих дүрмийн дасгал,
дадлага
|
Дасгал 1: өгөгдсөн үгсээс
алдаатай үгсийг олж, алдааг тодрхойлно
Дасгал2: баг баг болж
алдаатай үгсийг хайн олж, зөв болгон самбарт тайлбарлах
|
Ц. Дамдинсүрэн “Зөв бичих
дүрмийн толь”, Олон хувилбарт бичлэгтэй монгол үгсийг журамласан жагсаалт,
Лекцийн тэмдэглэл
|
Дасгал3: дуудлага ижил,
бичлэг ондоо үгсийг нүдэлж тогтооно
|
3
|
IX/15.16.17.18
|
Зөв бичихэд суралцах
|
Чээж бичгийн шалгалт
Дасгал1: Үг нөхөх дасгал- эх
хувилбар дахь тэмдэглэсэн үгийг өөр үгээр сольж нөхөж бичих
Өгөгдсөн сэдвийн дагуу
эргэцүүлэмж бичих
|
Д. Доржоо “ОЦМХ-ий зөв бичих
дүрмийн эмхэтгэл
ТӨМ: Бэлдсэн дасгалууд
Олон хувилбарт бичлэгтэй
монгол үгсийг журамласан жагсаалт,
|
Чээж бичгийн шалгалтанд
алдсан үгс дээрээ ажиллах,
ЗБД цээжлэх, дүрмийн дагуу
алдаагаа тайлбарлах
Эргэцүүлэмжэ гүйцээн бичих
|
4
|
IX/22.23.24.25
|
Бүтээлчээр унших бичихэд
суралцах
|
Зөв бичгийн дүрмийн дасгал
Мэргэжлийн нэр томьёог зөв
бичих тухай
|
ТӨМ: Бэлдсэн дасгал
ШУТИС-ийн “МХ-ий найруулга
зүй” сурах бичиг
|
“Ане Франкийн өдрийн
тэмдэглэл” номыг уншиж ирэх
|
5
|
IX/29.30.
X/1.2.
|
Эхийг бүтээлчээр задлах
|
Зөв бичгийн дүрмийн дасгал
Уншсан номын тэмдэглэл хийж
сурах
Номын танилцуулга бичих
|
“Ане Франкийн өдрийн
тэмдэглэл” ном
Багшаас бэлдсэн жишиг
хувилбар
|
Эхээс өөрт төрсөн сэтгэгдэл
бичих
|
6
|
X/6.7.8.9
|
Зохион найруулахад суралцах
|
Эхийг хувиргах ба дуурайн
зохиох ажлууд
Тулгуур үгсээс эх зохиох
дасгалууд
|
Ц. Сүхбаатар “Эхийн найруулга
зүй”
“Монгол хэлний эх задлалын
асуудлууд”
Тарааж өгөх материал /ТӨМ/
|
Таван мөрт зохион бичих
|
7
|
X/13.14.15. 16.
|
Үргэлжлэл
|
Захидал бичих
Эхээс өөрт төрсөн сэтгэгдэл
бичих
Хүмүүсийн дүр зураг ашиглан
эх зохих
|
ШУТИС-ийн “МХ-ий найруулга
зүй”
Г. Даваажав “МХ”ий найруулга
зүйн дасгал”
ТӨМ
|
Ертөнцийн гурав зохиож бичих
Зурагт зохион бичлэг хийх
|
8
|
X/20.21.22. 21
|
Бичиг баримт хөтлөхөд
суралцах
|
Хурлын тэмдэглэл хөтлөх
дасгал
Өдөр тутмын ажлын төлөвлөгөө
гаргах
Архивын бичиг баримт хөтлөх
|
ШУТИС-ийн “МХ-ий найруулга
зүй”
Г. Даваажав “МХ”ий найруулга
зүйн дасгал”
ТӨМ
|
Зөвлөмж, хурлын тэмдэглэл
бичиж ирэх
|
9
|
X/27.28.29. 30
|
Найруулгын шаардлага,
найруулах ёсны тухай, найруулгын алдаа, түүнийг ангилах
|
Найруулгын алдаатай эх засах
дасгал
Найруулгын алдаа засах
Найруулгын өнгө аяс
тодорхойлох
|
Д. Отгонсүрэн “МХ-ий
найруулгын төрөл”
ШУТИС-ийн “МХ-ий найруулга
зүй”
Г. Даваажав “МХ”ий найруулга
зүйн дасгал”
ТӨМ
|
Сонин сэтгүүл, болон олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй реклам, зар, хөтөлбөр зэргээс
найруулгын алдаа олж тодорхойлох, засах
|
10
|
XI/3.4.5.6
|
Найруулгын ангилал төрөл
Албан бичгийн найруулгын
тухай
|
Албан бичгийн хэл найруулгад
хамаарах баримт бичгүүд/тогтоол, зарлиг, тушаал, удирдамж, тайлан төлөвлөгөө
гэх мэт/ үйлдэх дасгалууд, төсөл, гэрээ бичих дасгал
|
Р. Бигэрмаа “Албан баримт
бичиг боловсруулах арга зүй”
Ц. Ганцэцэг “Албан бичгийн
хэргийн соёл”
Г. Даваажав “МХ”ий найруулга
зүйн дасгал”
Багшийн бэлдсэн ТӨМ
|
Г. Энхтуяа
“Жижиг бизнесийн төсөл бичих
аргачлал” Уб, 2009 номыг унших
Өөрсдийн ажил байдлын тодорхойлолт бичих
Өдөр тутмын сонин 1-ийг
худалдаж авч ирэх
|
11
|
XI/10.11.12. 13
|
Эрдэм шинжилгээний найруулга,
Сонин нийтлэлийн найруулга
|
Реферат, курс, дипломын ажил бичих арга зүй, ном бичих арга зүй, ишлэл
бичих арга зүйтэй танилцан, суралцах,
Өдөр тутмын сонины найруулга
дээр ажиллах, үгийн сан хийгээд өгүүлбэр зүйн онцлогтой танилцах
|
“МХ-ий найруулга зүй”
Г. Даваажав “МХ”ий найруулга
зүйн дасгал”
Багшийн бэлдсэн ТӨМ
Өдөр тутмын сонингууд
|
Реферат, курсын ажил бичих
төлөвлөгөө гаргаж ирэх
Өдөр тутмын сонингоос найруулгын
алдаа олж засаж ирэх
|
12
|
XI/17.18.19.20
|
Эсээ бичихэд суралцах
|
Эсээ гэж юу болох, эсээний
онцлог шинжүүдтэй танилцаж, эсээг бусад төрлөөс ялгаж, эсээ бичих арга
барилтай суралцах
|
Ц. Өнөрбаян, С.
Батбаатар “Эсээ бичихүйн үндэс” М. Монтень “Сонгомол эсээнүүд”
|
Мишель де
Монтень “Сонгомол эсээнүүд” Уб., 2005
Уншина
1-2 эсээнд задлал хийж ирнэ
|
13
|
XI/24.25.26.27
|
Ярианы соёлд суралцах
|
Хэл яриа болон боловсон яриа
Ярианы найруулгын онцлог
Ярианы найруулга ба бичгийн
найруулгыг харьцуулах дасгал
|
Д. Отгонсүрэн.
Ярианы найруулга соёл. Уб., 1979
Багшаас бэлдсэн
ТӨМ
|
Өөрийн яриаг бичиж сонсоод,
дүгнэлт хийж ирнэ
Авраам Линкольн
“Мэтгэлцэх урлаг” номыг унших
|
14
|
XII/1.2.3.4.
|
Илтгэхэд суралцах
|
Илтгэл, түүний төрөл, илтгэх
чадварын тухай ойлголттой танилцаж, илтгэл бичиж сурна
|
Ц. Баатархүү “Зөв ярих ухаан”
Багшаас бэлтгэсэн жишиг “Илтгэл”
|
Өгөгдсөн сэдвээр 10 минутын
илтгэл бэлдэх
|
15
|
XII/8.9.10. 11
|
Харилцааны соёлд суралцах
|
Харилцааны мөн чанар, хэл
ярианы соёлын тухай мэдэж авах, бэлдэж ирсэн бичлэгийг сонсож шүүн хэлэлцэх
|
Ц. Амарсанаа нар “Үгээр
урлахуйн ухаан”
Бичлэг, CD
|
Ц. Амарсанаа нар “Үгээр
урлахуйн ухаан” номыг уншиж тэмдэглэл хөтлөх
|
16
|
XII/15.16.17.18
|
Дүгнэлт хичээл
|
Хичээлийн тухай дүгнэлт
эргэцүүлэмж бичих, “бүтээлийн сан”-гаа шалгуулах
|
Сурагчдын хийсэн бүтээлийн
сан
|
Шалгалтын асуултын дагуу
батлах шалгалтанд бэлтгэх
|
Лекц нийт 32 цаг
№
|
Хичээллэх өдөр
|
Хичээлийн сэдэв
|
Хичээлийн агуулга
|
Ашиглах материал, эх сурвалж
|
Гэрийн даалгавар
|
1
|
IX.3.4.
|
Монгол хэлний
зөв бичих дүрэм
|
Монголд хэлний зөв бичих
ерөнхий дүрэм, Монгол хэлний зөв бичих тодорхой дүрэм Эгшигт гийгүүлэгчийг
зөв бичих, заримдаг гийгүүлэгчийг зөв бичих... гэх мэт бусад бүх дүрэм
|
Ц. Дамдинсүрэн,
Б. Осор нарын " Монгол үсгийн дүрмийн толь" Уб, 1983
Д. Доржоо “Орчин цагийн
монгол хэлний дүрмийн эмхэтгэл” Уб, 2013
|
ЗБД цээжлэх
|
2
|
IX/10.11
|
МХ-ий зөв бичих дүрэм-Ялгах
тэмдгийг зөв хэрэглэх
|
Цэг, асуултын тэмдэг,
анхаарлын тэмдэг, цуваа цэг, давхар цэг, таслал, цэгтэй таслал, хашилт,
хаалт, зураас, зүйлийн тэмдэг, догол мөрийг зөв бичих
|
Д. Доржоо “Орчин цагийн
монгол хэлний дүрмийн эмхэтгэл” Уб, 2013
Олон хувилбарт бичлэгтэй
монгол үгсийг журамласан жагсаалт,
|
ЗБД цээжлэх
Лекцийн тэмдэглэл унших
|
3
|
IX/17.18
|
Найруулан бичих арга ухаан,
бичих чадвар
|
Найруулан бичих арга ухаан,
уран яруу дүрслэх арга хэрэглүүр, найруулан бичих чадвар эзэмшихэд заавал
мөрдөх зарим зүйл
|
Ц. Сүхбаатар “Монгол хэлний
найруулга зүй” Уб, 2007
|
ЗБД цээжлэх
Лекцийн тэмдэглэл унших
|
4
|
IX/24.25
|
Найруулгын утга, найруулга
зүйн шаардлага
|
Найруулгад тавигдах
шаардлага, найруулгын өнгө аяс, найруулга зүйн хэрэглүүр, найруулга зүйн утга
|
Д. Отгонсүрэн
“Монгол хэлний найруулгын
төрөл” Уб, 1999
|
Лекцийн тэмдэглэл унших
|
5
|
X/1.2.
|
Найруулгын алдаа, түүнийг
ангилах нь
|
Найруулгын алдаа үүсэх
шалтгаан, алдааг найруулах, алдааг тодорхойлох, найруулан бичихэд анхаарах
зүйл
|
Д. Отгонсүрэн
“Монгол хэлний найруулгын
төрөл” Уб, 1999
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
6
|
X/8.9
|
Үгийн сангийн найруулга
|
Үгийг онож сонгохуй, үгийн
олон утгыг найруулгад ашиглах, үгийн утга шилжүүлэн дүрслэх найруулгын арга,
үгийн сангийн ойролцоо утга, хэлзүйн ойролцоо утга
|
Д. Отгонсүрэн “Үгийн сангийн
найруулга зүй”
Уб, 1997
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
7
|
X/15. 16.
|
Найруулгын ангилал төрөл
|
Найруулгыг хэрхэн ангилах
тухай
Найруулгыг хэрхэн ангилж
ирсэн эрдэмтдийн ангилал
|
Ц. Сүхбаатар “Монгол хэлний
найруулга зүй” Уб, 2007
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
8
|
X/22. 21
|
Албан бичгийн найруулгын
уламжлал
|
Монголчууд XII, XIY зууны
үеэс эхлэн бичиж ирсэн албан бичгүүд, тэдгээрийн хэл найруулгын онцлог,
уламжлал, түүхэн баримт бичгүүд, тэдгээрт мөрдөж байсан зарчим, үг хэллэг,
нэр томьёо
|
Ц. Сүхбаатар МХ-ий найруулга
зүй Уб, 2007
Р. Бигэрмаа “Албан баримт
бичиг боловруулах арга зүй” Уб, 2010
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
9
|
X/29. 30
|
Албан бичгийн найруулгын
онцлог, тавигдах шаардлага
|
Албан бичгийн хэл найруулгад
хамаарах баримт бичгүүдийн үүрэг, онцлог, тэдгээрийн бүтэц
|
Р. Бигэрмаа “Албан баримт
бичиг боловруулах арга зүй” Уб, 2010
Д. Болд “Албан бичгийн болон
шинжлэх ухааны найруулга” Уб, 2011
|
Лекцийн тэмдэглэл
унших
Гэрээ бичиж ирэх
|
10
|
XI/5.6
|
Эрдэм шинжилгээний найруулга
|
ШУ-ы найруулгад тавигдах
ерөнхий болон тусгай шаардлага, үүрэг, зорилго, ангилал, үг зүй, үгийн сан,
өгүүлбэр зүйн онцлог
|
Д. Болд “Албан бичгийн болон
шинжлэх ухааны найруулга” Уб, 2011
Ц.Сүхбаатар
“МХ-ий найруулга зүй”
|
Лекцийн тэмдэглэл
унших
Курсийн ажлын
төлөвлөгөө гаргах
|
11
|
XI/12. 13
|
Сонин нийтлэлийн найруулга
|
Нийтлэлийн хэл найруулгад
хамаарах төрөл зүйлс, тэдгээрийн үүрэг, зорилго, найруулгын онцлог
|
Ч. Чойсамба “Сонины хэл
найруулга” Уб, 1992
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
12
|
XI/19.20
|
Уран зохиолын найруулга
|
Уран зохиолын хэл найруулга
бусад төрлөөс ялгарах нь, уран зохиолын авиа зүй, үг зүй, үгийн сан, өгүүлбэр
зүйн онцлог
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
|
13
|
XI/26.27
|
Ярианы найруулга
Ярих гэдэг бол урлаг мөн
|
Ярианы найруулгын онцлог,тавигдах
шаардлага, үүрэг зорилго, ангилал, үг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй
Ярих гэдэг бол хариуцлага
мөн, ярих гэдэг бол урлаг мөн, ярианд бэлдэх, ярианы аргууд
|
Ц. Сүхбаатар “Ярих урлаг” Уб,
1996
Ц. Баатархүү “Зөв ярих ухаан”
Уб, 2012
|
Лекцийн тэмдэглэл
унших
Үг яриагаа засаж
сайжруулах дасгал сургуулилт хийх
|
14
|
XII/3.4.
|
Эхийн тухай
|
Эх гэж юу болох, эхийн онцлог
шинжүүд, эхийн зориулалтын ялгаа
|
Ц. Сүхбаатар “Эхийн найруулга
зүй” I,II дэвтэр
Д. Отгонсүрэн “Эх
зохиох товч гарын авлага” Уб., 1995
М. Базаррагчаа “Эхийн
тухай” Уб., 1989
|
Лекцийн тэмдэглэл
унших
|
15
|
XII/10. 11
|
Илтгэл урлагийн тухай ойлголт
|
Илтгэл түүний төрөл илтгэх
чадварын тухай ойлголт, илтгэл бичих, илтгэл бэлтгэх 11 алхам
|
Ц. Баатархүү “Зөв ярих ухаан”
Уб, 2012
|
Лекцийн тэмдэглэл
унших
Өгөдсөн сэдвээр
илтгэл бэлтгэх
|
16
|
XII/17.18
|
Эсээ бичих
|
Эсээ гэж юу болох,
Эсээ найруулгын бусад төрлөөс
ялгарах нь,
Эсээ бичих арга барилууд
|
Ц. Өнөрбаян, С.
Батбаатар “Эсээ бичихүйн үндэс” Уб., 2006 Д. Баттогтох “Эсээ бичих эрдэм”
Уб., 2006
|
Лекцийн тэмдэглэл
унших
Чөлөөт сэдвээр
эсээ бичих
|
No comments:
Post a Comment